Thursday, August 7, 2014

Apple -тай танилцсан түүх


2009 оны 12-р сарын сүүлээр шинэ жил хаяанд ирсэн байлаа. Арван жилд байх үед минь шинэ жилийн үдэшлэг тоглолт болж байлаа. Хаалгаар орон сандал хайсаар олоод суугаад тухлаж гарлаа, тоглолт маш гоё болж хүүхдүүд бүгдийн нүдэнд оч гэрэлтэнэ ганцхан тэр тоглолт гоё санагдаж байлаа. Миний хажууд нэг охин суугаад утсаа оролдож байгааг хараад яасан гоё утас вэ? юу гэдэг нэртэй утас бол гээд алмайрч орхисон юм. Удалгүй 2010 оны 2-р сард цагаан сар хаяанд ирсэн байлаа ээжтэйгээ утсаар яриад нөгөө гоё утсаа магтаж, аваад өг гэж гуйсаар байгаад эмээгээсээ мөнгө аваад "TEDY" төв рүү гүйж гарлаа. Очоод утсаа авчихаад хөл минь газарт хүрэхгүй л баярлаж байсан юм. Тэр утасны нэрийг "iPhone" 3G гэсэн загварын утас байсан юм. Хэрэглээд 3 сар өнгөрлөө хүмүүст аль болох гайхуулах гээд л ил бариад явдаг байлаа. Нэг удаа цэнэг нь хуучнаасаа илүү их муудсаныг мэдсэн юм. Тэр үед юм задлаж үзэх дуртай байсныг хэлхүү утасаа задлаж үзмээр оргиод афтерк аваад задлаж гарлаа. Яаж онгойлгосноо мэдэж байгаа юм чинь буцаад угсарч чадна гээд задлаад бүх боолт зэргийг тарааж тавиад харж харчихаад буцаад угсрах гэсэн чаддаггүй. Яаж ийж байгаад угсраад асааж үзэх гэсэн асдаггүй буцаад задлаад харсан чинь бүгдийг нь байрыг нь сольж холиод хуграх юмнууд нь хуграад яахаа мэдэхгүй "TEDY" төв рүү бариад очтол.
Засварчин: Хээээ юу болох нь энэ вэ? Хэн задалсан юм? Яахаараа ийм юм болдог байнаа?!
Би: Ахаа би задлаж үзэх гээд ийм юм болчихлоо яах уу хэдээр засах вэ?
Засварчин: Чи платыг нь хугалчихсан байна шд бас дэлгэц, touch эвдэрч хагарсан бүгдийг нь солиод 80,000 болно. 
Гээд сэтгэлээр унаад хаанаасаа тийм их мөнгө олховдээ өнгөрсөн юм чинь гээд сэлбэгэнд 30.000 төгрөгөөр зараад нокиа -тай нөхөрлөсөн юм даа. Тэгсээр 2011 оны дундуур "iPad" -тай боллоо. Хэзээч задлахгүй гэж өөртөө амлаад тэрийгээ бүрэн судалсан юм. Энийг ямар хүн зохиосон бол? гэдэг бодол толгойд эргэлдлээ. "Facebook" ороод "RockBaaska" гэдэг ахтай танилцсан юм. Түүнд "Steve Jobs" бүрэн цадиг номыг хараад "Wikipedia" -с хайгаад илүү мэдээлэл авчихаад бүр их дуралсан юм. Ээжээсээ гуйж гуйж 50.000 төгрөг аваад "Мир" номын дэлгүүр ороод номоо авчихаад шууд л гадаа уншаад эхэлсэн юм. Тэр үед төрсөн мэдрэмж минь анх 3G авах мэдрэмжээс илүү байсан юм. Apple -д өдөр бур шунаж дурлаж, зорилгоо ч мэдэж авсан юм. Худалдаж авсан 700 гаруй хуудастай номоо 4 хоногын дотор л уншсан юм. Тэгхэд нокиа -тайгай л байлаа :P 2013 оны 8-р сард ээжээсээ төрсөн өдрийн бэлэг гэж iPhone 5 авсан юм. Маш их баярлаад сим ээ хийх гэсэн болохгүй түгжээгийн тайлдаг гээд 20.000 тайлуулаад 2 сар дэмий л ашигласан. Харин би нэг хүнээс iPhone 5 -г зөв зүгээр ажилуулвал хэрэггүй гээд бүгдийг интернет ашиглаж судалсан юм. Jailbreak, Recovery mode, Factory unlocked, DFU mode г.м бүгдийг., iPhone зориулсан application бичиж үзсэн А-Я хүртэл нь нэг нэгэнгүй сурсан юм даа.
iPhone -с бүгдийг мэдэж авсан юм. Code бичих, хөгжүүлэлт, бүтээлч, зорилго, ирээдүй, өөрийгөө хэн гэдгийг.

Мэдлэг:

Apple компани

Аpple Inc.(анхны нэр нь Apple Computer, Inc.) нь компьютерийн програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгсэлийг загварчлан зохион бүтээн, борлуулдаг Америкийн компани юм. 1976 онд анх Стивен П. Жобс, Стивен Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийн гараажинд бүтээгдсэн. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн 1980 он гэхэд Аpple компанид 100 сая долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компаний персонал-компьютерийн зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм. 1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc" эхэндээ тааруухан борлогдож, 1985 онд Жобс ажлаасаа гарсан хэдий ч яваа яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд өөрийн нүхийг олсон юм. Энэ завсар Майкрософтын Виндоус үйлдлийн систем Аpple-ын зах зээлийн эзлэх хувийг булаан авч байлаа. Аpple 1997 онд Жобсыг буцаан ажилд авав. Тэрээр iMac гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв. Аpple 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг интернэтээс татаж болохуйц МP3 форматаар интернэтэд зарж эхэлсэн юм. 2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргасан. 2010 онд iPad нэртэй таблет компьютерийг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсалыг хийсэн.

iPhone

iPhone (Айпон) бол интернэт болон мултимедиа үйлдэлийн зориулалттай Ухаалаг гар утас (Smartphone) бөгөөд Apple компаний бүтээгдэхүүн болно. Анхны загвар болох iPhone Edge буюу iPhone 2G нь 2007 оны 1 сарын 9-нд зохион байгууллагдсан Macworld үзэсгэлэн дээр Apple компаний захирал асан Стив Жобс танилцуулсан бөгөөд 2007 оны 6 сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлсэн. iPhone-ны 5 дахь загвар болох iPhone 4S нь 2011 оны 10 сарын 4-ний өдөр танилцуулагдан, борлуулалтанд гарсан юм. iPhone нь Ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа бөгөөд анхны мэдрэгч дэлгэцтэй (Touch Screen) ухаалаг гар утас юм. 

Түүх

  • 2005 онд Apple компани зохион бүтээж байсан утасныхаа Purple 2 гэх нэрийг өөрчилөн iPhone нэртэй болгосон.
  • 2007 оны 11 сард iPhone нь Time сэтгүүлд бичигдэн "2007 оны хамгийн гайхалтай зохион бүтээл"-ээр шалгарсан.
  • 2008 он 6 сарын 9-нд Apple компани "Дэлхий Дахины Хөгжүүлэгчдийн Конференцэ 2008" (Worldwide Developer Conference 2008 - WDC 2008) дээр iPhone 2G-гийн дараагийн загвар болох iPhone 3G-г танилцуулсан бөгөөд 8 GB (зөвхөн хар өнгөтэй), 16 GB (хар ба цагаан өнгөтэй) 2 сонголттойгоор олонд танилцуулсан. 2008 оны 7 сарын 11-нд дэлхийн 22 улсад гэрээгээр худалдаалж эхэлсэн.
  • 2009 оны 6 сарын 8-нд Apple компани WDC 2009 дээр iPhone 3G[s]-г танилцуулж, мөн оны 6 сарын 19-нд худалдаанд гаргасан.
  • 2010 оны 6 сарын 7-нд Apple компани WDC 2010 дээр уламжлалт ёсоор бүтээгдэхүүнийхээ сүүлийн үеийн загвар болох iPhone 4-г танилцуулсан ба 16 GB болон 32 Gb гэсэн 2 сонголттой гаргасан юм. Хар ба цагаан өнгийн сонголттойгоор мөн худалдаанд гаргасан. Мөн оны 6 сарын 24-нд iPhone 4(хар өнгөтэй)-г АНУ, Франц, Герман, Англи, Япон гэх 5 улсад албан ёсоор худалдаанд гаргасан. Харин цагаан өнгөтэй iPhone 4 асуудалтай байсан учраас 2011 оны 4 сарын 28-нд дэлхий даяар худалдаанд гарсан.
  • 2011 оны 1 сарын 11-нд Verizon үүрэн холбооны компанитай Apple компани гэрээ байгуулсан бөгөөд ингэснээрээ CDMA сүлжээний хэрэглэгчид iPhone 4-г хэрэглэх боломжтой болсон юм. iPhone 4 (CDMA) нь 2011 оны 2 сард АНУ-д худалдаанд гарсан.
  • 2011 оны 10 сарын 4-нд Apple компани "Let's talk iPhone" (Айпонтой ярилцацгаая) нэртэйгээр iPhone 4S-г олонд танилцуулсан юм.
  • 2012 оны 9 сарын 5-нд iPhone 5-г олонд танилцуулсан юм. Iphone 5 нь Iphone 4s загвараас 2 дахин хурдан, 18 хувиар хөнгөхөн болсон юм.

iOS

iOS нь Apple компанийн гаргадаг iPhone ухаалаг утасны үйлдлийн систем юм. iOS гэдэг нь iPhone Operation System-ийн товчлол бөгөөд 2010 оноос өмнө iPhone OS гэж нэрлэдэг байсан.
Анх iOS нь 2007 онд iPhone болон iPod Touch –д зориулагдан гарсан. Энэ нь өргөжин iPad болон Apple TV, Apple-н төхөөрөмжүүдэд ашиглагдаж эхэлсэн. Microsoft-н Windows Phone болон Google-н Android-той адилгүй, Apple–с бусад техник хангамж, төхөөрөмжинд ашиглах эрх олгоогүй.
2012 оны 9 сарын байдлаар App Store –д 700000 гаруй iOS апликейшн байгаа ба тэдгээр нь 30 тэр бум удаа татагдсан байна. Энэ үзүүлэлт нь 2012 оны гуравдугаар улиралд ухаалаг утасны апликейшний зах зээлийн 14.9 %-г эзэлэж байна. 2012 оны хагаст Аpple компани 410 сая төхөөрөмжийг дэлхий дахинд ажиллуулаад байна.
iOS -н хэрэглэгчийн интерфэйс нь чиглүүлэх арга барил дээр суурилан мулти-мэдрэгчийн дохиог ашигладаг. iOS нь гар утасны хувилбар, OS X нь apple-н компьютерууд хэрэглэдэг үйлдлийн систем юм. Одоогоор iPhone, Apple TV, iPod Touch, and iPad -уудад iOS үйлдлийн системийн ашиглаж байна.

Түүх

2007 оны 1 сарын 9-ний Macworld Экспо дээр iPhone Үйлдлийн системийг анх зарласан ба тэр оныхоо 6н сард програмыг гаргасан. Анхандаа Apple-ын марктенгийхан үйлдлийн системд тусдаа нэр өгөөгүй, эхлэж байхдаа зүгээр iPhone нь OS X хэрэглэж байсан ба анхандаа энэ нь гуравдугаар төрлийн аплиейшнүүдийг дэмждэггүй байсан. 2007 оны 10 сарын 17нд Apple Software Development Kit (SDK) ашиглаж байгаа гэдгээ зарласан. Үүний дараагаар 2008 оны 3-р сарын 6нд анхны хувилбар болох iPhone OS-г гаргасан. Apple 2007 оны баярын улирлаар сая гаруй утас зарсан. 2010 оны 1 сарын 27нд Apple iPhone and iPod touch-с илүү том дэлгэцтэй iPad-г танилцуулсан ба энэ нь интернэтэд орох, мидеа хэрэглээ болон онлайн ном унших зориулалттай гарсан.
2010 оны 6 сард Apple iPhone OS-ээ дахин брэндлэн "iOS"гэдэг нэртэй болгосон. Худалдааны тэмдэг нь IOS гэж хэрэглэгдэж эхэлсэн ба Cisco –д зорулагдсан үйлдлийн систем болон хэрэглээ нь чиглэж байсан.
2011 оны сүүлээр iOS нь смарт утас болон таблетын зах зээлийн 60%-г эзэмшсэн. Харин 2012 оны дунд үед 16.9% болон буурч дэлхийн зах зээлийн 68.1% -г андройд эзэлсэн.

Home screen

Home дэлгэцүүдийн доод тал нь хэрэглэгчид төвөггүйхэн хурдан хэрэглэхэд зориулсан апликейшнүүд байдаг. Дэлгэцний статус бар хэсэг нь дэлгэцийн мэдээллийг дээр нь харуулан тэдгээр мэдээллүүд нь цаг, цэнэг болон бусад сигналуудыг харуулна. iOS 3 хувилбарын онцлог нь зүүн хуудаснуудад болон home дэлгэцэнд медиа апликейшн, и-мэйл утасны жагсаалт календарь дахь үйл явдал болон төсөөтэй файлуудыг хайх боломжтой. iOS 4 болон дараагийн төхөөрөмжүүд нь хөгжин хэрэглэгч home дэлгэцэнийхээ ар талд зураг тавих боломжтой болсон.

Хавтаснууд (Folders)

iOS 4 нь энгийн хавтасны системийг танилцуулан гарч ирсэн. 4S болон iPod touch-н нэг хавтасанд 12 хүртлэх апликейшн, iPhone 5-д 16 хүртлэх апликейшн, iPad-н нэг хавтасанд 20 апликейшн орно. Хавтасны гарчиг нь автоматаар сонгогдох ба хэрэглэгч өөрийн дураар хавтасны нэрийг солиж болдог.

Мэдээллийн төв (Notification Center)

iOS 5 сайжирснаар зарлалын онцлогийг дахин загварчилсан. Хэрвээ хэрэглэгч ирсэн мэдээлэлд хүрвэл апликейшн руу мэдээлэл илгээгдэн мэдээллийн хэсэг нээгдэнэ.

Write by: Билэгсайханы Билгүүн (Bilguun Bilegsaikhan)

Monday, August 4, 2014

Вэб Хуудас гэж юу вэ?

Вэб хуудас гэж юу вэ, єєрийнхєє вєб хуудасыг хэрхэн хийх вэ? HTML гэж юу вэ? Энэ бvх асуултынхаа хариуг та манай энэ хуудаснаас олж авахаар барахгvй єєрийн вэб хуудасыг хийх талаар олон vнэтэй зєвлємжийг олох болно гэдэгт би найдаж байна. Энд єгvvлэгдэх бvхий л зvйлсийг та яг одоо компъютер дээрээ туршиж vзэж болохоос гадна эцэст нь та Вэб хуудас хийх нь маш амархан бєгєєд нэлээд зугаатай ажил гэдэгийг ойлгох болно.
Энд танд зориулсан энэ сэдэвийн ерєнхий агуулга байна, 
Вэбийн Yндэс Вэб хуудас гэж юу болох тvvнийг хэрхэн хийх вэ гэдэгийг ярихын ємнє бид дараах нэр томъёонуудын учирыг ойлгох хэрэгтэй болов уу.
 
  • Web page - Вэд хуудас - Вэб хуудас гэдэг бол ердийн текст файль бєгєєд гэхдээ зєвхєн текст ч биш мєн текстийг хэрхэн (ямар хэмжээтэй ямар єнгєтэй дэлгэцний аль хэсэгт гм.) гаргах талаарх мэдээлэлийг нь зааж байдаг HTML комманд буюу "HTML tag" -уудыг агуулна. 
  • HTML - Энэ нь "Hyper TextMarkup Language" гэсэн vгийн товчлол бєгєєд, "markup language" гэдэг нь уг хуудасыг ямар форматтай байхыг заадаг компъютерын хэл гэсэн vг юм. (бусад жишээ нь: XML, SGML) Хэрэв та ердєє л хар цагаан єнгєтэй нэг л урт мєрєнд хамаг юмаа бичих хэрэгтэй бол танд энэ HTML-г хэрэглэх шаардлагагvй юм. Харин та текстынхээ фонт, єнгє, хэмжээг нь сольж, голлуулсан гарчиг тавьж, хуудасандаа зураг багтаахыг хvсвэл HTML энэ бvхнийг хийдэг компъютерийн хэл юм.
  • Web browser - Энэ нь Netscape Navigator, Internet Explorer гэх мэтийн "компъютерын программ" бєгєєд дараах vндсэн зvйлсийг хийнэ:
    • Эдгээр Web browser-ууд нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг "Web Server"-vvдтэй холбогдож, вэб хуудасыг авах хvсэлт тавьж, улмаар уг хуудасыг таны компъютерт сvлжээгээр дамжуулан татаж авдаг.
    • Мєн Web browser нь татаж авсан вэб хуудасандах HTML tag буюу HTML коммандуудыг орчуулж ингэснээрээ уг хуудасыг зохиогчынх нь гаргахыг хvссэн єнгє хэлбэр маягаар таны компъютерын дэлгэцэнд гаргадаг байна. 
  • Web server - Энэ нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг, Web browser-н хvсэлт тавьсаны дагуу хvссэн вэб хуудасыг нь интернэтээр илгээж байх vvрэгтэй єндєр хvчин чадал бvхий тусгай компъютерууд юм. Yvнийг та ерєєсєє асар олон лангуутай тэднийгээ бусдад тvрээсэлж байдаг vзэсгэлэн худалдааны байшинтай адилтган vзэж болно. Та тэндээс нь нэг лангуу тvрээслэн авч єєрийнхєє вэб хуудасыг тавихын тулд та тvрээсийн тєлбєр буюу "hosting charge" тєлєх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тависан хуудасыг дэлхийн аль ч булангаас интернэтэд холбогдсон хvн vзэх боломжтой. Харин энэ байшингийн эзэнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд єдєр бvр сая сая ийм Web server-vvд хэдэн арван сая хэрэглэгчийн Web browser-н хvссэн вэб хуудасыг нь дамжуулж байдаг асар том сvлжээг бид Интернэт гэж нэрлэдэг.

(Гэхдээ Web browser нь зєвхєн интернэт дэх вэб хуудасыг vзvvлж байдаг гэсэн єрєєсгєл ойлголт байж болохгvй юм. Энэ нь хаана ч байгаа (жишээ нь таны компъютер дээрх) вэб хуудасыг vзvvлэх боломжтой юм шvv.)
 

Эх кодыг vзэх нь
Ихэнх компъютерын программуудын зохиогчынх нь бичсэн эх кодыг харах боломжгvй байдаг билээ. Харин вэб хуудасны эх кодыг харах нь туйлын амархан бєгєєд жишээ нь яг одоо миний энэ хуудасны аль ч хэсэгт хулганыхаа баруун талын товчыг дараад гарч ирэх цэснээс "View Source" гэсэн сонголтыг хийвэл шинэ цонх гарч ирж та эх кодыг бvхлээр нь харах болно. Арзайж иржийсэн аймаар юм харагдах болно гэдэгийг мэдэж байна. Гэхдээ vvнийг хэцvv эд байна гэж ойлгож болохгvй шvv, би ч гэсэн тэгэж харахаасаа айдаг юм. Ямар ч гэсэн та тэр хуудаснаасаа энэ вэб хуудасыг таны дэлгэцэн дээр гаргахад ямар ямар HTML коммандуудыг хэрэглэсэн байгааг ерєнхийд нь харах бvрэн боломжтой юм. Та энэ маягаар интернэтэд байгаа бараг бvх вэб хуудасны эх кодыг харах боломжтой юм. Ингэснээрээ танд интернэтээр хэсэж явахад тань ямар нэгэн гайхамшигтай дизайньтай вэб хуудас дайралдах аваас уг хуудасныхайй эх кодыг vзэж хэрхэн ийм хуудас хийхийг сурч авч байх єргєн боломж олдож байгаа билээ.
 
HTML Tag - HTML комманд
HTML Tag буюу HTML комманд нь таны текстыг хэрхэн харагдуулахыг тань Web browser-т хэлдэг программын код юм. HTML-н комманд болгон нь их багын хос тэмдэгний хооронд байдагаараа бусад хэлнээс онцлогтой юм. 
     Жишээ нь:   <center>, <body>
Эдгээр коммандуудаа дуусах газрыг нь Web browser-таа хуваах ташуу зураас тэмдэглэгээг нэмж єгнє:
     Жишээ нь:   </center>, </body>
Ихэнх коммандууд нь дээрх загвараар буюу эхлэлийг нь заасан, тєгсгєлийг нь заасан 2 хэсэгээс бvрддэг боловч зарим комманд нь ийм бvш гэдэгийг бас мэдвэл зохино. 
Ямар ч вэб хуудасанд дараах vндсэн хэдэн комманд нь заавал байх ёстой байдаг:
  • <HTML>  HTML файлын эхлэлийг нь зааж байна.
  • <HEAD>  Вэб хуудасны толгойн хэсэгний эхлэлийг нь зааж байна.
  • <TITLE> Вэб хуудасны гарчигийг энд зааж єгнє.
  • <BODY>  Энэ хэсэг бол vндсэн хэсэг буюу вэб хуудасны бусад бvхий л хэсэг нь энэ "бие" хэсэгт нь багтдаг.
Ямар ч вэб хуудасны тєгсгєлд дараах тєгсгєх коммандууд байна:
  • </BODY>

  • </HTML>
Хамгийн Энгийн Вэб Хуудасыг Хийх нь Вэб хуудасыг хийх ажлыг хялбар болгосон хэдэн зуун программ хангамжууд байдаг бєгєєд энд бид вэб хийх хамгийн энгийн бєгєєд яг одоо ч гэсэн таны компъютерт суулгаастай байгаа программыг хэрэглэе. Текст файль vvсгэх боломжтой бvх тєрлийн программыг вэб хуудас хийхэд ашиглаж болох бєгєєд та Windows-н Notepad, Macintosh-н бол SimpleText программыг энэ удаад ашиглах боломжтой юм.
Ингээд дараах кодыг текст цонхон дээрээ хуулж тавина уу. (та хуулаад бичсэн ч болно, эсвэл copy-past хийсэн ч болно шvv дээ.)
<html>
  <head>
    <title>Миний Анхны Вэб Хуудас</title>
  </head>
  <body>
    Сайн байна уу? Энэ бол миний анхны вэб хуудас!!
  </body>
</html>
Энд дурдаж хэлэхэд та HTML коммандуудыг том жижиг vсгээр бичих, коммандуудыг мєр мєрєєр бичих, эгнээ vvсгэх - энэ бvхэн бол ерєєсєє хамаагvй шvv. Та яаж ч бичсэн болно. Харин ингэж цэгцтэй бичвэл танд єєрт чинь амар байх болно.
Одоо бид энэ файлаа нэг газар Save хийж хадгалах хэрэгтэй. Аль болох єєрт чинь олоход л амар байвал сайн шvv. За та Desktop дээрээ хадгаллаа гэж бодоё, харин нэр єгєхдєє anhniih.html гэж нэр єгч хадгалаарай.
Дараагийн алхам бол Web browser-аа онгойлгох (Microsoft Internet explorer ч юмуу, Netscape Navigator). "File" цэснээс "Open.." сонголтыг хий. Тэгээд гарч ирэх цонхноос "Browse"-г сонгоод дєнгєж сая бичиж хадгалсан anhniih.html -г онгойлгоно уу. Та энэ vйлдлийг хийсний дараа иймэрхvv байдал харах болно:
Эдээс та гурван зvйлийг харж байна:
  • Та энэ хуудасныхаа гарчиг нь "Миний Анхны Вэб Хуудас" гэдэгийг харж байна.
  • Та энэ хуудасныхаа "бие" буюу гол хэсэгт нь "Сайн байна уу? Энэ бол миний анхны вэб хуудас!!" гэсэн текстыг харж байна.
  • Та browser-н "Adress" гэсэн вэб хуудасны байрлаж байгаа хаягны цонхонд C:\WINDOWS\DESKTOP\anhniih.html гэсэн URL (Uniform Resource Locator- ихэвчлэн вэб хуудасны хаягийг ингэж нэрлэнэ) -г харж байна. Хэрвээ энэ вэб хуудас интернэтэд байсан бол URL нь http://... иймэрхvv маягтай эхэлдэг билээ.
За, ингээд та анхныхаа вэб хуудасыг хийлээ. Танд баяр хvргээд цаашдаа улам сайн вэбчин болоорой гэж хvсэн ерєєж вэб хийх талаарх дараагийн алхамдаа хамтдаа орцгооё.

(Англи) хэл сурах зөвлөгөө

1. Сонирхлоороо дамжуулж хэл сур
Хэл сурч буй ихэнх хүмүүс хэл сурч буйгаа хийх ёстой ажил, даалгавар, бүр дарамт мэтээр үзэх нь элбэг юм шиг санагдаад байдаг юм. Хэл сурахыг Англи хэлний гэрийн даалгавраа дургүйхэн гялс хийж дуусгах, сургалт дамжаанд хүчлэн байж очиж суухтай адилтгаж ойлгодог бол тийм байхаас ч аргагүй байх л даа. 
Үнэндээ бол хэлний сургалтаа хичээл сургалтанд зааж буй материал, даалгавраар хязгаарлалгүй, өөрийн сонирхолтой зүйлсээрээ баяжуулвал хэл сурах нь огтхон ч уйтгартай, дарамттай зүйл байхаа болиод зогсохгүй, харин ч чөлөөт цагаараа дуртайяа хийдэг "хобби" тань болох боломжтой юм. Ингэснээр хэл сурах нь дарамтгүй санагдахаас гадна, өөрт тань сонирхолтой учраас хэл сурахад өөрийн мэдэлгүй л дуртайяа олон цаг зардаг болно.
Миний хувьд янз бүрийн хэл сурсан туршлагаа эргэн харвал бараг тэр чигээрээ л өөрийн сонирхлоороо дамжуулж хэлний мэдлэгээ дээшлүүлсэн байна билээ. 11 настайдаа дөнгөж Англи хэл сурч эхэлж байхад Харри Поттерийн тав дугаар боть номны орчуулга хэвлэгдэн гарахыг хүлээж тэсэлгүй Англи хэл тааруу мөртлөө Англиар нь шууд уншиж байв. Номыг нь хагас дутуу ойлгож байсан ч Харри Поттерийн улаан фен тул 700-аад хуудас номыг дахин дахин шимтэн уншиж байлаа. Тэр үед Англи хэлний хичээл дээр Англиар 700 хуудас текст таван удаа унш гэж өгсөн бол ягшдээ гээл сууна биз дээ. Харри Поттерийн номнуудаа уншиж дуусгаснаас хойш өөрт сонирхолтой Англи номнууд олж уншсаны бүх хуудсыг нэмбэл олон мянга болно байх. 
Үүнээс гадна өөрийн сонирхлын дагуу Сансар кабелийн баримтат киноны сувгаар David Attenborough-ын комментаритай баримтат кино хадмал бичигтэй нь хичэлээсээ тарж ирээд өдөр бүр үзэж, Монгол хүүхдүүдэд уншуулна гэж Харри Поттерийн олон зуун хуудаснаас орчуулж байв. Бас анх интернэт кафе дараа нь гэртээ dial up интернэт тавиулсан үеэсээ эхлэн нээтээр
сонирхсон ёсөн шидийн сэдвээрээ юм уншиж, Англи форумууд дээр алдаатай Англи хэлээр баахан юм бичиж, өөрөө ч веб сайтууд хийж сураад нээж байлаа. Ингээд бодохоор зөвхөн Англи хэлний өдрийн нэг цагийн хичээл, даалгавраар дамжуулж Англи хэл үзэж байсан ангийнхаа хүүхдүүдээс Англи хэлэндээ илүү байх нь аргагүй байж ээ. Хэлээ өөрт сонирхолтой байдлаар үзэж байсан болохоор тэрийгээ ажил гэж бодож төвөгшөөлгүйгээр олон зуун цаг хэлний дасгал хийсэн байна. Анх тав дугаар ангид Англи хэлний олимпиадад орж түрүүлж байхад бол бүр олон мянган цагийн Англи хэлний дасгал өөрийн сонирхлоо хөөнгөө хийчихсэн байж. Хожим нь Франц, Хятад хэл анх үзэж байхдаа мөн адил бас сайн ойлгохгүй ч, тухайн хэлээр нь өөрт сонирхолтой ном сэтгүүл олж унших, Франц Хятад вэб сайтуудаар хэсдэг байсан юм.
Ер нь ажиглахад гадаадад амьдралгүйгээр хэл сайн сурсан хүмүүсийн туршлагыг харвал, сурч буй хэлээ хичээл сургалтаас гадуур нэмж өөрийн сонирхлоор сурснууд нь их амжилттай байна. Хэл сурахыг зөвхөн хичээлээр төсөөлөлгүй Англи вэб сайт, ном сэтгүүл унших (reading дасгал), найзуудтайгаа Англиар мэссэж бичилцэх, онлайн форумууд дээр бичих (writing дасгал), Англиар кино үзэх (listening дасгал), дуу дагаж дуулахыг ч (listening, speaking дасгал) хэлний дасгалаа болговол хэл хавигүй амархан сурах боломжтой. Ялангуяа интернэт дээр хайсан бүхэн байдаг болсон одоо цагт Англиар сонирхол татсан ном сонин, вэб сайт, форум олдох нь дамжиггүй.
2. Унших материалаа амархнаас эхлүүлж аажмаар хүндрүүл
Сонирхол татаад уншиж чадаж байвал ямар ч материал унших нь хэлний мэдлэгээ ахиулахад тустай боловч өөрт хэт хүндэдсэн юм унших гэж оролдвол уйдаж нойр хүрэх, шантрах нь элбэг. Миний хувьд хэл дөнгөж сурч эхлэхдээ хялбаршуулсан зохиолууд авч их уншдаг юм.
Эдгээр зохиолуудын үг хэллэгийг хэл сурч буй хүмүүст зориулан хялбаршуулсан байдаг бөгөөд номнуудаа амархнаас хүнд гэж ангилсан байдаг. Аажмаар унших номоо хүндрүүлсээр хялбаршуулаагүй ном унших хэмжээнд хүрч болно. Хялбаршуулаагүй ном уншиж эхэлсэн хойноо бас аль болох сонирхолтой, үг хэллэг хэцүү биш ном унших хэрэгтэй. Анхнаасаа төдий сонирхолтой биш, хэцүү зохиол унших гэж оролдоод ном унших дургүй, ном уншихыг уйтгартай гэж боддог болсон хүмүүс олон. Үнэндээ хүн болгонд үзэх дуртай кино гэж байдаг шиг хүн бүрт л уншвал сонирхох ном байдаг юм. Энэ нийтлэлийн дор жишээ болгон амархнаас хүндээр нь ангилж хэдэн ном жагсаалаа.
3. "Go the extra mile"
Аливаа зүйлд хөдөлмөрлөсний чинээгээр л ахиц гаргадгийг санаж хэл сурч байхдаа ч  гэсэн өөрт хэт хүнд санагдахгүй л бол аль болохоор өөрийгөө үргэлж дайчилбал илүү хурдан ахиц гаргана.
Толь бичиг хэрэглэхдээ чадаж байвал Англи-Англи толь бичиг хэрэглэх, юм уншиж байхдаа мэдэхгүй үгсээ словардах, ойлгохгүй байгаа дүрмүүдээ тодруулж судлаад бүрэн ойлгож хэрэглэж чаддаг болтлоо хэсэг дасгал хийх гэх мэтээр боломж бүрийд "extra mile" явахын чинээгээр хэлээ амжилттай, түргэн сурах нь гарцаагүй.
Хэл сурахад тань амжилт хүсье!
Унших номны жишээ жагсаалт (амархнаас эхэлж жагсаав):
Level 1 (Анхан шат)
Хялбаршуулсан ном зохиолууд. (Graded readers) Энд дарж татаж авч болно.
Level 2
The Tale of Desperaux, Kate DiCamillo
The Little Prince, Antoine de Saint Exupery
The Miraculous Journey of Edward Tulane, Kate DiCamillo
Because of Winn-Dixie, Kate DiCamillo
Holes, Louis Sachar
The Magician’s Elephant, Kate DiCamillo
The Giver, Lois Lowry
The Tiger Rising, Kate DiCamillo
Number the Stars, Lois Lowry 
Level 3
The Alchemist, Paolo Coelho
Tuesdays with Morrie, Mitch Albom
Charlotte’s Web, E.B.White
The Five People You Meet in Heaven, Mitch Albom
Level 4
Hunger Games, Suzanne Collins
Catching Fire, Suzanne Collins
Mockingjay, Suzanne Collins
Harry Potter 1-7

Програм хангамж гэж юу вэ?

 Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.
Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.

"Ердийн компьютер системийн хувьд програм хангамжийг гурван үндсэн хэсэгт хуваадаг."

  • 1.1 Системийн програм хангамж
  • 1.2 Програмчлах програм хангамж
  • 1.3 Хэрэглээний програм хангамж

Системийн програм хангамж

Техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай.
  • төхөөрөмжийн драйвер
  • үйлдийн систем
  • сервер
  • ютилит програм
  • график орчны систем

Програмчлах програм хангамж

Энэ нь програмчлалд зориулагдсан, програмчлахад тус болох зориулалттай.
  • компилятор, компайлер (хөрвүүлэгч)
  • дебаггер (засварлагч, тохируулагч)
  • интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч)
  • линкер (холбогч)
  • текст засварлагч
Integrated development environment (нэгдмэл хөгжүүлэлтийн орчин)-д эдгээр үйлдлүүдийг бүгдийг нь багтаасан байдаг.

Хэрэглээний програм хангамж

Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж.
  • мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсролуулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
  • мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
  • энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт)
  • боловсролын програм хангамж
  • бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт)
  • симуляцийн програм хангамж
  • медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
  • инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт)