Monday, August 4, 2014

Вэб Хуудас гэж юу вэ?

Вэб хуудас гэж юу вэ, єєрийнхєє вєб хуудасыг хэрхэн хийх вэ? HTML гэж юу вэ? Энэ бvх асуултынхаа хариуг та манай энэ хуудаснаас олж авахаар барахгvй єєрийн вэб хуудасыг хийх талаар олон vнэтэй зєвлємжийг олох болно гэдэгт би найдаж байна. Энд єгvvлэгдэх бvхий л зvйлсийг та яг одоо компъютер дээрээ туршиж vзэж болохоос гадна эцэст нь та Вэб хуудас хийх нь маш амархан бєгєєд нэлээд зугаатай ажил гэдэгийг ойлгох болно.
Энд танд зориулсан энэ сэдэвийн ерєнхий агуулга байна, 
Вэбийн Yндэс Вэб хуудас гэж юу болох тvvнийг хэрхэн хийх вэ гэдэгийг ярихын ємнє бид дараах нэр томъёонуудын учирыг ойлгох хэрэгтэй болов уу.
 
  • Web page - Вэд хуудас - Вэб хуудас гэдэг бол ердийн текст файль бєгєєд гэхдээ зєвхєн текст ч биш мєн текстийг хэрхэн (ямар хэмжээтэй ямар єнгєтэй дэлгэцний аль хэсэгт гм.) гаргах талаарх мэдээлэлийг нь зааж байдаг HTML комманд буюу "HTML tag" -уудыг агуулна. 
  • HTML - Энэ нь "Hyper TextMarkup Language" гэсэн vгийн товчлол бєгєєд, "markup language" гэдэг нь уг хуудасыг ямар форматтай байхыг заадаг компъютерын хэл гэсэн vг юм. (бусад жишээ нь: XML, SGML) Хэрэв та ердєє л хар цагаан єнгєтэй нэг л урт мєрєнд хамаг юмаа бичих хэрэгтэй бол танд энэ HTML-г хэрэглэх шаардлагагvй юм. Харин та текстынхээ фонт, єнгє, хэмжээг нь сольж, голлуулсан гарчиг тавьж, хуудасандаа зураг багтаахыг хvсвэл HTML энэ бvхнийг хийдэг компъютерийн хэл юм.
  • Web browser - Энэ нь Netscape Navigator, Internet Explorer гэх мэтийн "компъютерын программ" бєгєєд дараах vндсэн зvйлсийг хийнэ:
    • Эдгээр Web browser-ууд нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг "Web Server"-vvдтэй холбогдож, вэб хуудасыг авах хvсэлт тавьж, улмаар уг хуудасыг таны компъютерт сvлжээгээр дамжуулан татаж авдаг.
    • Мєн Web browser нь татаж авсан вэб хуудасандах HTML tag буюу HTML коммандуудыг орчуулж ингэснээрээ уг хуудасыг зохиогчынх нь гаргахыг хvссэн єнгє хэлбэр маягаар таны компъютерын дэлгэцэнд гаргадаг байна. 
  • Web server - Энэ нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг, Web browser-н хvсэлт тавьсаны дагуу хvссэн вэб хуудасыг нь интернэтээр илгээж байх vvрэгтэй єндєр хvчин чадал бvхий тусгай компъютерууд юм. Yvнийг та ерєєсєє асар олон лангуутай тэднийгээ бусдад тvрээсэлж байдаг vзэсгэлэн худалдааны байшинтай адилтган vзэж болно. Та тэндээс нь нэг лангуу тvрээслэн авч єєрийнхєє вэб хуудасыг тавихын тулд та тvрээсийн тєлбєр буюу "hosting charge" тєлєх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тависан хуудасыг дэлхийн аль ч булангаас интернэтэд холбогдсон хvн vзэх боломжтой. Харин энэ байшингийн эзэнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд єдєр бvр сая сая ийм Web server-vvд хэдэн арван сая хэрэглэгчийн Web browser-н хvссэн вэб хуудасыг нь дамжуулж байдаг асар том сvлжээг бид Интернэт гэж нэрлэдэг.

(Гэхдээ Web browser нь зєвхєн интернэт дэх вэб хуудасыг vзvvлж байдаг гэсэн єрєєсгєл ойлголт байж болохгvй юм. Энэ нь хаана ч байгаа (жишээ нь таны компъютер дээрх) вэб хуудасыг vзvvлэх боломжтой юм шvv.)
 

Эх кодыг vзэх нь
Ихэнх компъютерын программуудын зохиогчынх нь бичсэн эх кодыг харах боломжгvй байдаг билээ. Харин вэб хуудасны эх кодыг харах нь туйлын амархан бєгєєд жишээ нь яг одоо миний энэ хуудасны аль ч хэсэгт хулганыхаа баруун талын товчыг дараад гарч ирэх цэснээс "View Source" гэсэн сонголтыг хийвэл шинэ цонх гарч ирж та эх кодыг бvхлээр нь харах болно. Арзайж иржийсэн аймаар юм харагдах болно гэдэгийг мэдэж байна. Гэхдээ vvнийг хэцvv эд байна гэж ойлгож болохгvй шvv, би ч гэсэн тэгэж харахаасаа айдаг юм. Ямар ч гэсэн та тэр хуудаснаасаа энэ вэб хуудасыг таны дэлгэцэн дээр гаргахад ямар ямар HTML коммандуудыг хэрэглэсэн байгааг ерєнхийд нь харах бvрэн боломжтой юм. Та энэ маягаар интернэтэд байгаа бараг бvх вэб хуудасны эх кодыг харах боломжтой юм. Ингэснээрээ танд интернэтээр хэсэж явахад тань ямар нэгэн гайхамшигтай дизайньтай вэб хуудас дайралдах аваас уг хуудасныхайй эх кодыг vзэж хэрхэн ийм хуудас хийхийг сурч авч байх єргєн боломж олдож байгаа билээ.
 
HTML Tag - HTML комманд
HTML Tag буюу HTML комманд нь таны текстыг хэрхэн харагдуулахыг тань Web browser-т хэлдэг программын код юм. HTML-н комманд болгон нь их багын хос тэмдэгний хооронд байдагаараа бусад хэлнээс онцлогтой юм. 
     Жишээ нь:   <center>, <body>
Эдгээр коммандуудаа дуусах газрыг нь Web browser-таа хуваах ташуу зураас тэмдэглэгээг нэмж єгнє:
     Жишээ нь:   </center>, </body>
Ихэнх коммандууд нь дээрх загвараар буюу эхлэлийг нь заасан, тєгсгєлийг нь заасан 2 хэсэгээс бvрддэг боловч зарим комманд нь ийм бvш гэдэгийг бас мэдвэл зохино. 
Ямар ч вэб хуудасанд дараах vндсэн хэдэн комманд нь заавал байх ёстой байдаг:
  • <HTML>  HTML файлын эхлэлийг нь зааж байна.
  • <HEAD>  Вэб хуудасны толгойн хэсэгний эхлэлийг нь зааж байна.
  • <TITLE> Вэб хуудасны гарчигийг энд зааж єгнє.
  • <BODY>  Энэ хэсэг бол vндсэн хэсэг буюу вэб хуудасны бусад бvхий л хэсэг нь энэ "бие" хэсэгт нь багтдаг.
Ямар ч вэб хуудасны тєгсгєлд дараах тєгсгєх коммандууд байна:
  • </BODY>

  • </HTML>
Хамгийн Энгийн Вэб Хуудасыг Хийх нь Вэб хуудасыг хийх ажлыг хялбар болгосон хэдэн зуун программ хангамжууд байдаг бєгєєд энд бид вэб хийх хамгийн энгийн бєгєєд яг одоо ч гэсэн таны компъютерт суулгаастай байгаа программыг хэрэглэе. Текст файль vvсгэх боломжтой бvх тєрлийн программыг вэб хуудас хийхэд ашиглаж болох бєгєєд та Windows-н Notepad, Macintosh-н бол SimpleText программыг энэ удаад ашиглах боломжтой юм.
Ингээд дараах кодыг текст цонхон дээрээ хуулж тавина уу. (та хуулаад бичсэн ч болно, эсвэл copy-past хийсэн ч болно шvv дээ.)
<html>
  <head>
    <title>Миний Анхны Вэб Хуудас</title>
  </head>
  <body>
    Сайн байна уу? Энэ бол миний анхны вэб хуудас!!
  </body>
</html>
Энд дурдаж хэлэхэд та HTML коммандуудыг том жижиг vсгээр бичих, коммандуудыг мєр мєрєєр бичих, эгнээ vvсгэх - энэ бvхэн бол ерєєсєє хамаагvй шvv. Та яаж ч бичсэн болно. Харин ингэж цэгцтэй бичвэл танд єєрт чинь амар байх болно.
Одоо бид энэ файлаа нэг газар Save хийж хадгалах хэрэгтэй. Аль болох єєрт чинь олоход л амар байвал сайн шvv. За та Desktop дээрээ хадгаллаа гэж бодоё, харин нэр єгєхдєє anhniih.html гэж нэр єгч хадгалаарай.
Дараагийн алхам бол Web browser-аа онгойлгох (Microsoft Internet explorer ч юмуу, Netscape Navigator). "File" цэснээс "Open.." сонголтыг хий. Тэгээд гарч ирэх цонхноос "Browse"-г сонгоод дєнгєж сая бичиж хадгалсан anhniih.html -г онгойлгоно уу. Та энэ vйлдлийг хийсний дараа иймэрхvv байдал харах болно:
Эдээс та гурван зvйлийг харж байна:
  • Та энэ хуудасныхаа гарчиг нь "Миний Анхны Вэб Хуудас" гэдэгийг харж байна.
  • Та энэ хуудасныхаа "бие" буюу гол хэсэгт нь "Сайн байна уу? Энэ бол миний анхны вэб хуудас!!" гэсэн текстыг харж байна.
  • Та browser-н "Adress" гэсэн вэб хуудасны байрлаж байгаа хаягны цонхонд C:\WINDOWS\DESKTOP\anhniih.html гэсэн URL (Uniform Resource Locator- ихэвчлэн вэб хуудасны хаягийг ингэж нэрлэнэ) -г харж байна. Хэрвээ энэ вэб хуудас интернэтэд байсан бол URL нь http://... иймэрхvv маягтай эхэлдэг билээ.
За, ингээд та анхныхаа вэб хуудасыг хийлээ. Танд баяр хvргээд цаашдаа улам сайн вэбчин болоорой гэж хvсэн ерєєж вэб хийх талаарх дараагийн алхамдаа хамтдаа орцгооё.

No comments:

Post a Comment