Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундийг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.
Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.
"Ердийн компьютер системийн хувьд програм хангамжийг гурван үндсэн хэсэгт хуваадаг."
- 1.1 Системийн програм хангамж
- 1.2 Програмчлах програм хангамж
- 1.3 Хэрэглээний програм хангамж
Системийн програм хангамж
Техник хангамж, компьютерийн системийг ажиллуулах зориулалттай.- төхөөрөмжийн драйвер
- үйлдийн систем
- сервер
- ютилит програм
- график орчны систем
Програмчлах програм хангамж
Энэ нь програмчлалд зориулагдсан, програмчлахад тус болох зориулалттай.- компилятор, компайлер (хөрвүүлэгч)
- дебаггер (засварлагч, тохируулагч)
- интерпретер (тайлбарлагч, хэлмэрчлэгч)
- линкер (холбогч)
- текст засварлагч
Хэрэглээний програм хангамж
Хэрэглээний програм хангамж нь эцсийн хэрэглэгчид зориулагдсан, тодорхой үйлдлийг биелүүлэхэд (үүнд ихэнхдээ компьютерийн хөгжүүлэлтэд шууд хамааралгүй) зориулагдсан програм хангамж.- мэдээлэл боловсруулах програм хангамж (текст боловсролуулалт, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, и-мэйл гэх мэт)
- мэдээлэлд хандах програм хангамж (вэб хөтөч, медиа тоглуулагч гэх мэт)
- энтертайнментийн програм хангамж (видео тоглоом гэх мэт)
- боловсролын програм хангамж
- бизнес, байгууллагын програм хангамж (тухайн бизнес, байгууллагад зориулагдаж бүтээсэн програмууд гэх мэт)
- симуляцийн програм хангамж
- медиа хөгжүүлэлт (компьютер график, дуу хөгжим засварлах гэх мэт)
- инженерчлэлийн програм хангамж (CAD гэх мэт)
No comments:
Post a Comment